АНУ-ын ХАА Яам “уур амьсгалын өөрчлөлт” гэдэг нэр томьёог хэрэглэхийг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын ХАА-н яамны удирдлага байгалийн нөөц баялгийг хамгаалах албаны ажилтнуудад зарим томьёолол, түүний дотор “уур амьсгалын өөрчлөлт” гэдэг нэр томьёог ашиглахыг хоригложээ. Энэ тухай The Guardian сонин тус яамны хоёр ажилтан хоорондоо солилцсон мэдээллийг иш татан мэдээлжээ.
Дээрх хязгаарлалтад мөн “хүлэмжийн хийг бууруулах”, “нүүрстөрөгч хэрэглэхээс зайлсхийх” зэрэг томьёололууд багтжээ. “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” гэдэг нэр томьёоны оронд “цаг агаарын онцгой нөхцөл байдалд тогтвортой байх” гэдэг томьёололыг ашиглах зааврыг ажилтнууддаа өгчээ.
Тус сонинд мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойш дээрх нэр томьёонуудад залруулга хийсэн ба Ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн дулаарлын үзэл баримтлал нь шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл гэж өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь тус улсад томоохон эдийн засгийн алдагдалтай тусна гэж тэрбээр үзэж байгаа аж.

6 дугаар сарын 1-нд Д.Трамп АНУ Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарч байгаа тухай зарласан билээ.
О.Барс