Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Эко танхим" ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-04 18:30:07

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "Мика Монгол" ТББ-тай "Эко танхим" сургалт мэдээллийн төв байгуулах төсөл хэрэгжүүлж өнөөдөр ашиглалтад өглөө. 

Гурван сарын хугацаанд  хэрэгжүүлсэн эко танхимыг экологи байгаль орчны тулгамдсан нэгдсэн бааз бий болгоход ашиглах юм байна. Эхний ээлжинд экологи, байгаль орчинтой холбоотой 500 гаруй ном, товхимолыг цуглуулан, хүмүүс ашиглахад бэлэн болгожээ.  Тус танхимд өнөөдөр доктор Б.Чимид болон Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас нийт 30 гаруй төрлийн 200 орчим ном хандивлав. “Эко танхим" нь байгаль орчны салбарыг сонирхон судалдаг хүн бүхэнд нээлттэй бөгөөд үнэгүй үйлчлүүлэх юм. Түүнчлэн экологи, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр зөвлөлгөөн, сургалт зохион байгуулах боломжтой аж.

 Дашрамд дурдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шилэн кабель бүхий өндөр хурдны интернэттэй болно хэмээн албаныхан мэдэгдлээ.  Энэ сарын дундуур иргэд үнэгүй интернэтээр иргэд үйлчлүүлэх юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ