“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл 2020 он хүртэл хэрэгжинэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2015-11-04 18:28:42

БСШУЯ-наас Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг ЕБС-иудад хэрэгжүүлэхээр боллоо.

Нийт 30 сая ам.долларын санхүүжилтийг 5 жилийн хугацаанд сургуулиудын сургалтыг сайжруулахад зарцуулах юм.

Боловролын салбар, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулиудыг чанаржуулах энэ  төслийн хүрээнд нэн түрүүнд сурагч бүрийн мэдээллийг нэгтгэсэн цахим сүлжээтэй болно. Өөрөөр хэлбэл, Навчаа гэдэг сурагч нэгдүгээр ангидаа монгол хэлний хичээлээр юу судалж,  ямар үнэлгээ авч байсныг, 5 жилийн дараа буюу 5 дугаар ангидаа түүний тухайн үнэлгээ яаж өөрчлөгдөж буйд дүгнэлт хийх боломжтой хэмээн салбарын сайд онцлов.

Тус төслийн хүрээнд сургуулиудын дунд тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлж байна. Сургалтын чанараа сайжруулах шилдэг санаа, төсөл хөтөлбөрөөрөө өрсөлдөж, нэг удаа 2000-аас дээш долларын санхүүжилт авах боломж бүх сургуульд нээгдэж байна.

 “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл 2020 он хүртэл хэрэгжинэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ