Улсын хэмжээний аянд Увс аймаг хоёрдугаар байр эзэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-08-04 12:22:25
Увс /МОНЦАМЭ/ Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсантай холбогдуулан "Цэвэр сайхан орчин" аяныг 21 аймаг, 9 дүүргийн дунд зохион байгуулж, дүнгээ гаргасан байна. Энэхүү аяны нэгдүгээр байрт Говь-Алтай, хоёрдугаар байрт Увс, гуравдугаар байрт Дархан-Уул аймаг болон Сонгинохайрхан дүүрэг шалгарчээ.

Тус аянд нийтдээ 18 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21,1 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ. “Цэвэр сайхан орчин” аяны шагналыг Увс аймгийн ЗДТГ-ын дарга Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хүлээн авсан байна. Увс аймгийн хувьд хогны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд дорвитой ажил хийж байгаа бөгөөд энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч эхлээд байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ