Ардын чөлөөлөх армийг дэлхийн тэргүүлэх арми болгох хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2017-08-03 15:17:39
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал өчигдөр Бээжин хотын Ардын их хурлын ордонд зохион байгуулагдлаа.
 
Тус хуралд Хятад  улсын дарга Си Жин Пин, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд, Бээжин дэх нам төрийн удирдах албан тушаалтнууд зэрэг 3000 хүн оролцов.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад  улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Си Жин Пин хурлыг нээж хэлсэн үгэндээ “Хятадын агуу их сэргэн  мандалтыг бий болгож, Хятадын ард түмнийг улам бүр сайн сайхан  амьдруулахад ардын чөлөөлөх армийг дэлхийн тэргүүлэх арми болгох хэрэгтэй. Бид зогсолтгүйгээр урагшилж, Хятадын онцлогтой армиа хүчирхэгжүүлэх ажлыг тасралтгүй ахиулах хэрэгтэй” гэжээ.
Мөн тэрээр “Хятад улс хэзээд дэлхийн энх тайвны үйлсийн бүтээн байгуулагч, олон улсын хөгжилд үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэг журмыг хэлбэрэлтгүй хамгаалагч байж, Хятадын арми нь  дэлхийн энх тайвныг хамгаалах тууштай хүчин байх болно” гэжээ.
А.Анхбаяр
 
Холбоотой мэдээ