Циркчин Б.Зуунжин СТА цол тэмдэг хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-04 17:22:36

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар Б. Зуунжинг Монгол Улсын Засгийн газрын шагнал "Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнажээ.

Шагналыг Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа Бразил Улсын Палмас хотод өнгөрсөн сарын 23-31-нд болсон Дэлхийн Уугуул иргэдийн анхны спортын наадмын үеэр гардуулан өгөв.

Түүнийг Өмнөд Америк тивд 1995 оноос хойш Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, циркийн урлагийг сурталчилж явааг үнэлэн энэхүү шагналаар шагнажээ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ