Хар тамхийг хориглох эсэх талаар санал хураана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-04 15:51:09

КОЛУМБ. /BBC/. АНУ-ын Огайо муж улсын сонгогчид хар тамхийг хууль ёсны болгох эсэх талаар саналаа өгнө.

АНУ-ын 4 муж улс хар тамхины хоригоо цуцалсан бөгөөд Огайо тэдэнтэй нэгдэх магадлалтай байна.  

Гэвч саналын нөхцөлийн дагуу 10 газарт л хар тамхины ургамлыг тарих боломжтой учир монопольчлол бий болох асуудал анхаарал татаж буй юм.  

Марихуан тарьж ургуулах 10 газартай болохыг дэмжигчдийн дунд поп дуучин асан Ник Лачи, загвар зохион бүтээгч Нэнетт Лепоре, АНУ-ын 27 дахь Ерөнхийлөгч асан Уильям Ховард Тафтын үр удам Вуди Тафт нар багтаж байна.

Хар тамхийг хууль ёсны болгосноор марихуан буюу холбогдох бүтээгдэхүүнийг дэлгүүрт зардаг болох юм. Хуульчлахыг дэмжигчдийн аян 12 сая долларыг зар сурталчилгаанд зарцуулсан бөгөөд хүүхдийн эмнэлэг, бизнесийн байгууллагууд, фермерийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ