Ази номхон далайн 31 дэх жембори өнөөдөр нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-07-28 17:20:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай Улсад Ази Номхон Далайн 31 дэх Жембори майхант чуулгыг энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны хооронд олон улсын “Найрамдал” цогцолборт зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд нийт 40 орны 2000 скаут, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 4000 скаут болон сайн дурын 1500 удирдагч нар оролцож байгаа томоохон арга хэмжээ юм. Эдгээр скаутууд долоо хоногийн турш “Нүүдэлчдийн зүг” уриан дор нэгдэн адал явдалт өдрүүдийг өнгөрүүлнэ. 

Өнөө орой 20.00 цагт олон улсын "Найрамдал" цогцолборт болох нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбат, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, УИХ, Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын Скаутын Холбооны Ерөнхийлөгч Л.Байгалмаа, АНДБ-ийн Скаутын товчооны дарга Paul Parkenson, АНДБ-ийн орнуудын холбоодын хүндэт төлөөлөгчид, скаут мастерууд, олон улсын сайн дурын үйлчилгээний багийнхан оролцох юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ