Уугуул америкчуудыг ялгаварласан гэж шүүхэд ханджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-04 13:58:35

ВАШИНГТОН. /Sputnik/. Өмнөд Дакота муж улсын Нийгмийн үйлчилгээний яамыг уугуул америк иргэдийг ялгаварласан гэж АНУ-ын Хууль зүйн яам шүүхэд өглөө.

Нийгмийн үйлчилгээний яамны хэд хэдэн ажлын байранд ажилд орохын хүссэн өндөр боловсролтой уугуул америк иргэдийн хүсэлтийг хүлээн аваагүй нь ялгаварлан гадуурхах үзлийн нэг хэлбэр юм хэмээн үзэж уг төрийн агентлагийг Өмнөд Дакота муж улсын тойргийн шүүхэд өгсөн байна.

1964 оны АНУ-ын Иргэний эрхийн хуулийн 7 дугаар зүйлд хүйс, арьсны өнгө, үндэс угсаа, шашнаар ажлын байранд ялгаварлан гадуурхахыг хориглосон тогтоол гарсан юм. Тэгвэл тус төрийн агентлаг нь уг 7 дугаар зүйлийг зөрчсөн хэмээн АНУ-ын Хууль зүйн яам үзэж байна. 

“Ажил олгогч ажил горилогчийг гадаад төрх, гарал үүслээр ялгаварлана гэдэг нь энэ улсыг тодорхойлдог үнэт зүйлс, улсыг захирдаг хууль дүрмийг үгүйсгэж буй хэрэг юм” гэж Ерөнхий прокурорын туслахыг орлогч Ванита Гупта хэлжээ.

Нийгмийн үйлчилгээний яаманд хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтний ажилд орохоор хянагчийн туршлагатай нийгмийн ажилтан Седрик Гудман зэрэг хэд хэдэн уугуул америк иргэд өргөдөл өгсөн байна. Гэвч боловсрол мэдлэг дутмаг, ижил төрлийн ажил хийж байсан туршлагагүй цагаан арьстныг Шийдвэр дэмжих систем ажилд авчээ.

Эрх тэгш хөдөлмөрлөх боломжоор хангах комисст Гудман арьсны өнгөөр ялгаварласан тухай эхлээд гомдол гаргасан ч тус комисс хэргийг Хууль зүйн яам руу шилжүүлжээ.

Х.Аминаа
 

Холбоотой мэдээ