Жембори уулзалтад НМХГ-ын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-07-28 10:27:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жембори буюу Скаут хүүхдүүдийн майхант Чуулга-Зусланг энэ сарын 27-ноос эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулж байна.

Тус чуулга уулзалтад 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаут болон сайн дурын удирдагч нар нийлээд 7500 хүүхэд залуучууд оролцож байгаа томоохон арга хэмжээ юм.

Чуулга уулзалтын зохион байгуулалтад НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын хэлтэс, Хүнсний аюулгуй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн нийт 14 улсын байцаагч 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байгаа аж.

Ж.Болор
Холбоотой мэдээ