"Эрт илрүүлж цогц тусламж үзүүлье" уриатай нийгмийн эрүүл мэндийн ажил хийгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-27 19:06:21
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн эрүүл мэндийн газраас 2017 оныг нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон олон ажлыг хийж байгаа. Жилийн хүрээнд "Эрт илрүүлж, цогц тусламж үзүүлье" уриатай 9 зорилтын 53 ажил, үйл ажиллагаа явуулах ажээ.
Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд НЭМҮТ-өөс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр сургалт явуулсан байна. Сургалтаар сум өрхийн ЭМТ, НЭ, хувийн эмнэлгүүдийн дарга нар, НЭМ-ийн ажилтнуудад эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчин, дархлаажуулалтын өнөөгийн байдал, шуурхай удирдлагын нэгжийн тухай, орчны эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгч, ярилцжээ.
"Хүн ам нийтээрээ эрүүл амьдрах боломж, орчинг бий болгоход иргэдийн өөрсдийнх нь оролцоо чухал. Өөрөөр хэлбэл, иргэд амьдралынхаа туршид эрүүл сонголт, зан үйлтэй байж, түүнийгээ хэвшүүлэх нь чухал" хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа хэлж байв.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ