60 мянган ширхэг Засгийн газрын үнэт цаас арилжина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-19 11:26:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яамнаас өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 39 долоо хоногийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаас арилжина.

Нэгж тус бүр нь 100 мянган төгрөгийн үнэтэй энэхүү үнэт цаасыг 60 мянган ширхэгийг борлуулах юм. Хөрөнгийн биржээс энэхүү үнэт цаасыг худалдан авах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг өнөөдрийн 11.00 цаг хүртэл хүлээн авсан байна. Одоо хүсэлтийг нарийвчлан судалж байгаа аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ