“PLAYTIME” наадмын хүрээ тэлсээр байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-07-17 14:37:16
Олон улсын амьд хөгжмийн “PLAYTIME” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд 16 дахь жилдээ “Монгол шилтгээн”-д болж өнгөрлөө.
Монголын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах зорилготой тус наадам энэ жил илүү өргөн хүрээнд, зохион байгуулалт сайтай болсноороо онцлог байв. Бидний сайн мэдэх олон хамтлаг энэхүү наадмаар танигдаж байсан түүхтэй. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор Америк, Их Британи, Орос, Хятад, Япон, Ѳмнѳд Солонгосоос  урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон байдаг. Энэ жилийн хувьд Монголын рок хөгжмийн амьд домог болсон “Харанга” хамтлаг ирж дуулснаас гадна “Нисванис”, “Моханик”, “Recon”, “The Colors”, “Моgnalion”, Вazo, “The Lemons” зэрэг хамтлаг, дуучид ая дуугаа өргөсний зэрэгцээ Японы алдарт “The Fin”, “The You” Оросын “Starcardigan”, Швейцарын “One Sentence” хамтлагийнхан “Play time” наадмын тайзнаа дуулсан юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд