Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн асуудлаар Ерөнхий сайдтай утсаар холбогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-15 18:09:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймагт ажиллаж байна.

Түүнийг орон нутгийн томилолттой яваа энэ үед улсын хэмжээнд 21 түймэр гарч, нөхцөл байдал хүндрээд буй. Үүнтэй холбогдуулж тэрбээр Ерөнхий сайдтай утсаар холбогдож, Сэлэнгэ, Төв аймагт гарсан түймрийг унтрааж буй явцын талаар ярилцсан байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саяхан шуурхай хуралдаан хийж, түймрийн тархалтын мэдээллийг сонсон таван чиглэлийн үүрэг даалгавар өглөө.

Одоогийн байдлаар Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн түймрийг унтраахаар дайчлагдаад байна. 
Б.Туул
Холбоотой мэдээ