Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-10 15:22:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, нийслэлийн төр, захиргааны байгууллагынхан болон иргэдийн төлөөлөл оролцов. 

Энэ үеэр мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Сүхбаатарын талбайн төв хэсэг хүртэл хүндэтгэн гаргаж өглөө.

Б.Туул

Холбоотой мэдээ