Ц.Элбэгдорж: Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх, түмэн олны минь үйлс дэлгэрэх болтугай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам маргааш албан ёсоор эхэлнэ.
Баяр наадмын хүрээнд өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд уламжлал ёсоор Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаал боллоо. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, манай улсад суугаа ДТГ-ын төлөөлөл, Зэвсэгт хүчин болон хууль хүчний байгууллагынхан, ахмад дайчид, ард иргэдийн төлөөлөл оролцов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр хэлсэн үгэндээ нийт бие бүрэлдэхүүнд хандаж Төрийн далбааны өдрийн баярын мэндийг хүргэлээ. Тэрбээр цааш нь, “Тэнгэр язгуурт монгол түмэн минь 2220 гаруй жилийн өмнөөс төрт улсаа үүсгэн байгуулж гал голkмтоо бадрааж төр цэргийн сүлдээ мандуулж эр зориг, эрч хүчийг олж, эх орноо хамгаалан тэмцэж ирсэн түүхэн уламжлалтай. Өвөг дээдсийн үеэс туг сүлд нь исгэрэх сумны зэв, эрэмгий хүлгийнх нь хурд, эрслэн тэмцэх цэргийнх нь сүр хүч, элгэн салных нь эв нэгдэл, эрхэмсэг орших төрийнх нь хүч чадал, тусгаар тогтнолын билэг тэмдэг байр ирсэн. Их эзэн Чингис хаан Монгол туургатаныг нэгтгэн их Монгол Улсаа байгуулсны дараа төрийн 9 хөлт цагаан туг, цэргийн 4 хөлт хар сүлдээ бүтээн залсан.
Цагаан туг нь төрийн сүлд хүч, цог золбоо, энх амгаланг билэгдэн мандаж байдаг. Хар сүлд нь цэргийн хүч, ялалт амжилтыг илэрхийлэн 4 зүгийн дайсныг даран сөнөөхийн билэгдэл болж, монгол цэргийн хүч чадлыг бэхжүүлж их Монгол Улсын нэр алдар ертөнц дахинаа цуурайтахад хүргэдэг.
1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн далбааг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын билэгдэл мөн болохыг тунхагласан. Монгол ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон алтан соёмбот төрийн далбаагаа шинэчлэн баталгаажуулсан.
Монгол Улс үүрд бадран хөгжиж, Монголын ард түмэн мөнх оршиж, алтан соёмбот Төрийн далбаа эгнэгт мандах болтугай" гэв.
Цагаан туг нь төрийн сүлд хүч, цог золбоо, энх амгаланг билэгдэн мандаж байдаг. Хар сүлд нь цэргийн хүч, ялалт амжилтыг илэрхийлэн 4 зүгийн дайсныг даран сөнөөхийн билэгдэл болж, монгол цэргийн хүч чадлыг бэхжүүлж их Монгол Улсын нэр алдар ертөнц дахинаа цуурайтахад хүргэдэг.
1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн далбааг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын билэгдэл мөн болохыг тунхагласан. Монгол ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон алтан соёмбот төрийн далбаагаа шинэчлэн баталгаажуулсан.
Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааны өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар 2009 онд зарлиг гаргаж, хуульчилж, баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын цэргийн ёслолын жагсаал хийдэг сайхан уламжлалтай болсон билээ.
Монгол хүн бүр үеийн үед Монгол Эх орон, эрх чөлөөт байдал, Монголынхоо түүх уламжлал, гайхамшигт соёлоороо, хийж бүтээж байгаа өөдрөг бүхнээрээ бахархаж явах болно. Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байж, эрх чөлөөний хүч өөдөө, эрхэм түмний маань үйлс дэлгэр байнаа. Ард түмнийхээ хүч, дэмжлэг, ухаанаар жигүүрлэсэн миний Монголын ирээдүй итгэлтэй, өнгөлөг байгаа.
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцлоо.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал