Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

ЛАВЛАГАА
mn_tuul@montsame.mn
2017-07-10 08:21:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргын тооллын 7 дугаар сарын 10. Сумьяа гараг. Билгийн тооллын 16. 

Элдэв тэнгэртэн одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эв эеээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.
Холбоотой мэдээ