Дэд сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-03 13:16:15

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас дэд сайдуудыг үүрэгт  ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

УИХ-ын чуулганы өнгөрсөн 7 хоногийн баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд чуулганд оролцсон гишүүдийн 69,8 хувь нь дэд сайдгүй байх нь зүйтэй хэмээн үзсэн.

Иймд энэхүү хуулийг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж буй нэр бүхий дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ