Увсад сонгуулийн ирц 17,47 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-07-07 12:25:08
Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт Увс аймагт энэ өглөө орон нутгийн 06 цагт эхэллээ. Аймгийн хэмжээнд 49424 хүн сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс орон нутгийн 11 цагийн байдлаар 8632 хүн саналаа өгөөд байна. Энэ нь нийт сонгогчдын 17,47 хувь аж.
“Увс аймагт Сонгуулийн 91 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хэсгийн хороодод ямар нэгэн зөрчил доголдол гараагүй, санал хураалт хуулийн хүрээнд хэвийн явагдаж байна” хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Дашзэвэг манайд мэдээллээ.
Увс аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад ард иргэдийг идэвхтэй оролцож, дөрвөн жилд ганц удаа олддог төрийн тэргүүнээ сонгох эрхээ баталгаажуулахыг уриалж байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ