Спортын өндөр амжилт гаргасан тамирчдад олгох шагналын босгыг өндөрсгөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-05 15:47:54
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ саяхан хуралдаж, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит ІІ хуралдаанаар баталсан "Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам"-д нэмэлт өөрчлөлт оруулж, тавигдах шаардлагын босгыг өндөрсгөлөө.

Уг журмыг анх батлахдаа Дэлхийн аварга, Азийн аварга, Олон улсын тэмцээнд медальт байранд шалгарсан тохиолдолд мөнгөн шагналаар шагнах тухай журамласан бол 2017 оны 17 тоот тогтоолоор "Дэлхийн аварга, Азийн аварга, Олон улсын тэмцээнд 5-аас доошгүй орны тамирчид оролцсон олимпийн тэмцээний төрөлд уг шагналыг олгоно" гэж нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Ийнхүү дээрх шаардлагыг хангаж, спортын өндөр амжилт гаргасан тамирчдад дараах мөнгөн шагналуудыг нэг удаа олгох аж. Үүнд: 

Тэмцээн Алтан медаль
хүртвэл
Мөнгөн медаль хүртвэл
Хүрэл медаль хүртвэл
1 Олимпийн тоглолт 60,000,000 30,000,000 15,000,000
2 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 20,000,000 12,000,000 7,500,000
3 Азийн аварга шалгаруулах тэмцээн 5,000,000 3,000,000 2,000,000
4 Насанд хүрэгчдийн Олон улсын тэмцээн 500,000 400,000 300,000
5 Залуучууд, өсвөр үеийн Олон улсын тэмцээн 400,000 300,000 200,000
6 Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 250,000 200,000 150,000
7 Залуучууд, өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 150,000 100,000 50,000
8 "Казах күрес"-ийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 1,500,000 1,000,000 500,000
9 Каазах үндэстний "Көкпар" тэмцээний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 1,000,000 750,000 500,000
10 Үндэсний бөх Улсын аварга цол хүртвэл 100,000,000, Улсын арслан цол хүртвэл 90,000,000, Улсын гарьд цол хүртвэл 80,000,000, Улсын заан цол хүртвэл 70,000,000, Улсын харцага цол хүртвэл 60,000,000, Улсын начин цол хүртвэл 50,000,000 сая төгрөг
11 Үндэсний сур, шагай, хурдан морины төрлөөр Үндэсний сурын "Улсын мэргэн", улсын "Алдарт уяч" цол хүртвэл 5,000,000 төгрөг

Ө.Нурболат
Холбоотой мэдээ