Батлан хамгаалах салбарынхан эмнэлэг, сургуулийн өргөтгөл ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-02 16:41:49

Батлан хамгаалах салбарынхан энэ  онд бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлж байгаа. Барилгын гүйцэтгэгч хувийн компаниас хамааралтайгаар 5-6 жил сунжирч байгаа зарим барилгыг ашиглалтад оруулахаар шуурхай ажиллаж байна. 

Энэ ондоо багтааж Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр, Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, Тэмүүжин-Өрлөг цэргийн дунд сургуулийн хичээлийн шинэ байр, БХИС-ийн Спорт цогцолборыг тус тус ашиглалтад оруулах юм. Өнгөрсөн саруудад Баян-Өлгий аймаг дахь  цэргийн албан хаагчдын 40 айлын орон сууц, Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний баруун бүсийн Сургалтын төв, нийслэлийн Баянзүрх дүүрэгт дэх цэргийн  албан хаагчдын 63 айлын орон сууцыг ашиглалтад оруулсныг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл дээрх барилгууд удахгүй ашиглалтад орох юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ