Хатгал тосгоныг сум болгох асуудал ИТ-ийн хуралдаанаар шийдэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 16:00:15

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныг сум болгох асуудал олон жил яригдаж буй боловч шийдэгдэхгүй байгаа юм.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуягаар ахлуулсан судалгааны ажлын хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллах үеэр нутгийн иргэд сум болгох хүсэлтэйгээ илэрхийлсэн тухай асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулан эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ