Түнэл, Тариалан сумын холбооны сүлжээний станцууд аянганд өртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт өчигдөр дуу цахилгаантай ширүүн бороо орж, Түнэл сумын үндсэн сүлжээний систем унаж, гурван шулуутгагчийн модуль аянганд өртжээ.
Мөн Тариалан сумын мобикомын станц аянганд өртөж, сүлжээ тасарсан учраас Хөвсгөл аймаг дахь Мэдээлэл холбоо сүлжээ компанийн шуурхай ажлын хэсэг дээрх газруудад ажиллаж байна.
Тус аймгийн нийт нутгаар өчигдөр бороо орсноос хамгийн их Тариалан сумын нутаг 37, Жаргалант суманд 31, Арбулагт 37, Эрдэнэбулганд 27 мм хур тундас оржээ.
Нийт нутгаар хуурайшилт ихтэй гандуу байсан учраас Мөрөн, Жаргалант суманд айлууд усанд автжээ.

Б.Гантуяа