Зургадугаар сарын 29-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-06-29 08:44:34
09.00 цагт БСШУСЯ-нд судлаач эрдэмтэдэд тэтгэлэг гардуулах ёслол болно.

09.00 цагт ЭМЯ-нд “Яаралтай тусламжийн хариу үзүүлэх тогтолцоо” чуулган болно.

09.00 цагт Сангийн яаманд 2017-2024 онд Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор Япон улсаас олгож буй 20 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурна.

09.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлөвлөлт, зохицуулалт" сургалт болно 

10.30 цагт Нээлттэй нийгэм форумд “2017 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийг танилцуулна.

11.00 цагт  Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд Ачит багш, Д.Цэрмаа Гавжид Бат-Оршил өргөх үйл ажиллагаа болно.

11.00 цагт Спортын төв ордонд "Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Шүүгч сонгон шалгаруулах шинэчилсэн журам”-ын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолын нээлт болно.

14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах тохижилт, авто зогсоолын нээлт болно. 

14.00 цагт Мьянмарын эрдэмт хуврага Гандхамала Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд Лам хуврага сүсэгтэн олонд сургаал ном айлдана.

Төрийн ордонд

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдана.

11.00 цагт “В” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
Холбоотой мэдээ