Толгойт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-28 17:48:55
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг өрнүүлж байна.

Дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг энэ сарын 28-наас долдугаар сарын 3-ныг хүртэл хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигчид зураглалын дагуу зорчихыг  зөвлөв.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11326352, 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авах юм байна. 
Холбоотой мэдээ