Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-28 14:46:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хоёр байнгын хороо маргааш Төрийн ордонд хуралдана.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Одоогийн байдлаар Төрийн албаны тухай хуулийн хоёр ч шинэчилсэн найруулга УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд тэдгээрийг нэгтгэн хэлэлцэх юм. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд болох бөгөөд Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
Б.Туул
Холбоотой мэдээ