Хамгаалалтын албадыг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦЕГ-ын даргын тушаалаар улсын хэмжээнд гэрээт хувийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаж эхэлсэн байна.
Улсын хэмжээнд одоогоор 260 гаруй хамгаалалтын алба ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж. Энэ удаагийн шалгалтаар харуул, хамгаалалт эрхлэх хуулийн этгээд мөн болох, ажилтнуудынхаа сургалт, дадлагын чадварыг анхаарсан, ахиулсан байдал, хууль ёсны шаардлагыг хангах зэргийг шалгах юм. Мөн харилцаа холбооны тоног төхөөрөмж, радио станц, гэрээгээр хамгаалж байгаа обьектынхоо нэр байршил, хамгаалалтын тоо, хэлбэр гэхчлэн мэргэжлийн нарийн үзлэгүүдийг ч хийх юм байна.
Ж.Батсайхан