Х.Баттулга: Хоёр дахь санал хураалт болох нөхцөл үүслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн талаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, АН-ын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийв.
АН-ын дарга С.Эрдэнэ "Сонгуулийн урьдчилсан дүн гарч байна. Одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 500800 орчим хүний санал авчихаад байна. Нэр дэвшиж өрсөлдсөн гурван хүнээс хамгийн өндөр санал авсан үзүүлэлттэй байна. Холбогдох байгууллагуудын шийдвэр гарч дараагийн сонгуулийн талаар шийдвэрлэх байх гэж бодож байна. Шийдвэр гарсны дараа эргэн мэдээлэл хийнэ" гэлээ.
Нэр дэвшигч Х.Баттулга "Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намаас гурван нэр дэвшигч өрсөлдлөө. Сонгуулийн дүн эцэслэгдээгүй байгаа ч урьдчилсан байдлаар харахад сонгууль хоёр дахь шатруу орж байх шиг байна. Маргааш өглөө зарлах байх. Намайг дэмжиж ажилласан бүх хүмүүст баярлалаа. Монгол ялна гэдэг уриагаа дахин хэлье" гэлээ.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал