Хүүхдүүд “Ногоон гэрэл цагаан шугам”-аар уралджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:32:28

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд ерөнхий боловсролын 7 сургуулийн баг оролцжээ.

Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний анхан шатны мэдлэг олгох зорилгоор зохион байгуулдаг энэ жилийн тэмцээн Баруун-Урт сумын төвийн замыг шинэчлэн засварлаж, тэмдэг, тэмдэглэгээг сайжруулсан нөхцөлд болсон бөгөөд багийн дүнгээр Д.Сүхбаатарын нэрэмжит 1 дүгээр бүрэн дунд сургуулийнхан тэргүүн байр эзэлжээ.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ