Сонгуулийн санал хураалтын ажиллагаа дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-26 22:29:49
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа орон нутгийн цагаар 21:00 цагт дууслаа.

Тус аймгаас нэрсийн жагсаалтад 60606 сонгогч бүртгүүлсэн бөгөөд 36700 сонгогч санал өгч, 62,3 хувийн ирцтэйгээр санал хураалтын ажиллагаа ийнхүү өндөрлөж байна. Энэ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй харьцуулахад 1,3 хувиар бага үзүүлэлт юм. 

Дашрамд хэлэхэд, Баян-Өлгийчүүд 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 96,3 хувь, 1997 онд 85,6 хувь, 2001 онд 83,1 хувь, 2005 онд 73,4 хувь, 2009 онд 66,4 хувийн ирцээр оролцож, сонгочдын идэвх тогтмол буурчээ.

 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ