СЕХ намуудад тэгш бус хандаж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн явцын талаар өнөөдөр МАХН-аас мэдээлэл хийв.
Мэдээллийнхээ эхэнд иргэдийг Төрийн тэргүүнээ сонгох ээлжит сонгуулийн санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалав.
Энэ үеэр МАХН-ын Сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар, “Бид хуулийн дагуу, шударга сонгууль зохион байгуулах ёстой. Гэтэл манай намаас нэр дэвшигч С.Ганбаатарын нэрийг татсан гэсэн ташаа мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк, твиттер хуудсаар тарааж байна. Тиймээс энэ ташаа мэдээллээ зогсоохыг МАН болон АН-аас шаардаж байна. Манай нам болон СЕХ-ноос С.Ганбаатарыг нэрийг татаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Сонгуулийн санал авах хэсгийн хороодод иргэдэд мөнгө тараасан, санал өгөх үед олгодог бүртгэлийн хуудсыг хурааж авсан зэрэг асуудал гарч байгаа. Энэ бүхнийг бид нэгтгэж хуулийн байгууллагад өгч шалгуулна. Хууль хяналтын байгууллагууд үнэн зөв шийдвэр гаргахгүй бол бид Үндсэн хуулиар олгогдсон “үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан зохион байгуулах” эрхээ эдлэх болно” хэмээв.
Мөн МАХН-ын Сонгуулийн штабын Хуулийн хэсгийн ахлагч Л.Мөнхсайхан, “Хэдхэн хоногийн өмнө Ховд, Увс, Баян-Өлгий аймагт нэг тэрбум 80 сая төгрөг тараахаар тээвэрлэж явсныг холбогдох албаныхан илрүүлсэн. Нэг аймагт 18 мянга гаруй иргэнд 365 сая төгрөг тараана гэсэн үг. Энэ үйлдлээ АН-ын дарга “Бид ухуулагчдынхаа цалинг олгох гэж байсан” хэмээн тайлбарласан. Хуулийн дагуу нэг нам улсын хэмжээнд 4500 ухуулагч ажиллуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, гурван намаас 14 мянга орчим ухуулагч ажиллана гэсэн үг. Тиймээс нэг аймагт 18 мянган ухуулагч ажиллах боломжгүй. Энэ мэт хууль бус үйлдлээ зогсоох ёстой.
Түүнчлэн манай намаас нэр дэвшигчийг БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан гэсэн мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалган тогтоогоогүй байхад СЕХ нийтэд мэдээлж байсан. Гэтэл дээрх нэг тэрбум гаруй төгрөгийн асуудал үүсээд байхад СЕХ болон хуулийн байгууллагууд тайлбар хийсэнгүй. АН-аас нэр дэвшигч оффшор бүсэд данс эзэмшдэг гэсэн мэдээлэл олон нийтэд цацагдсан. Энэ асуудлыг шалгуулах хүсэлтийг бид СЕХ-нд хүргүүлсэн ч мөн л хариу өгөөгүй. Энэ бол СЕХ намуудад тэгш бус хандаж байгаагийн илрэл” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр