Өвөрхангайд сонгогчдын 50 орчим хувь нь саналаа өгөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн 19 сум, 105 багийн хэмжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх байдал 12 цагт 24,5 хувьтай байсан бол 17 цагийн байдлаар 47,4 хувьд хүрлээ. Иргэд саналын хуудсыг буруу бөглөснөөс үүдэлтэй хүчингүйд тооцох зөрчил гарч байгаагаас өөр ноцтой асуудал гараагүй байна.
Нийт 72761 иргэн санал өгөх жагсаалтад нэр бичигдсэнээс 10 гаруй цагийн туршид 50 хувь нь санал өгч байгаа нь чамлалттай тоо биш ч санал хураах хугацаа 22 цагт хаагдах учир улсын тэргүүнээ сонгох эрхэм хүндтэй эрх, үүргээ биелүүлэхэд идэвхтэй хандахыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Т.Гончигдорж уриаллаа.
Хайрхандулаан сумын иргэд, сонгогчид санал өгөхдөө идэвхтэй хандаж, 59 хувьд хүрээд байгаа бол Баруунбаян-Улаан сум 58 хувьтай санал авч тэргүүлж байна. Гучин-Ус сумын иргэдээс 41.2, Арвайхээр сумын иргэдээс 42 хувь нь санал өгөөд байгаа бөгөөд эдгээр сумдад сонгуулийн үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгаа аж.
Зөөврийн хайрцгаар буюу урьдчилсан санал хураалтаар 2245 хүн санал өгөх байснаас 2080 хүн санал өгчээ. Аймгийн хэмжээнд 19 Сонгуулийн хороо, 108 санал авах байранд 760 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа юм.

Б.Батчимэг