Ц.Элбэгдорж: Төр улсын ажил үйлс урагштай, түмэн олны амьдрал амгалан байхыг ерөөе
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.40 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 1851 дүгээр хэсгийн санал авах байранд гэргийн хамт хүрэлцэн ирж саналаа өглөө.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгох сонгуульд саналаа өгсөнийхөө дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр "Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Сонгууль зохион байгуулж буй хүмүүс Сонгуулийн хуулийн дагуу иргэдийн чөлөөтэй саналаа өгөх боломжийг хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Удахгүй улсын баяр наадам маань болох гэж байна. Бөхчүүд нь бяртай, морьд нь хурдан, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Сонгуулиа амжилттай зохион байгуулаад хотол олноороо сайхан наадамлацгаая. Төр улсын ажил үйлс урагштай, түмэн олны амьдрал амгалан, бүтээл нь улам их байх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээлээ.

Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуульд байрлаж буй тус хэсгийн хороонд 2492 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй байгаагаас "Түр хасав" тэмдэглэгээтэй долоон сонгогч ирж эрхээ сэргээлгэн, саналаа өгсөн байна. "Хасав", "Түр хасав" тэмдэглэгээтэй нийт 222 сонгогч байгаа Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 13 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 11 сонгогчийн саналыг авчээ.

Хэсгийн хорооны ахлагч Ж.Базарсүрэнгийн өгч буй мэдээллээр 11.00 цагийн байдлаар 503 иргэн саналаа өгч, ирц 20.12 хувьд хүрчээ. Үүнээс эрэгтэй 226, эмэгтэй 277, 18-25 насны 42, 26-40 насны 118, 41-55 насны 176, 56 наснаас дээш 167 насны сонгогч санал өгчээ. Одоогийн байдлаар гарсан зөрчил дутагдалгүй байна гэж хэсгийн ахлагч нь хэлэв.
Нийт МАН, АН тус бүр дөрөв, МАХН хоёр "Бодлогот залуусын оролцоо" ТББ-ын нэг, гадаадын дөрвөн ажиглагч тус хэсгийн хороонд ажиллаж байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ