Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн маргааш 21 цагаас болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-23 12:50:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн маргааш буюу энэ сарын 24-ний бямба гарагийн 21:00 цагт МҮОНТ-д болно. 
Өөрөөр хэлбэл, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарын дунд мэтгэлцээн болох юм. Өмнө нь Монголын Телевизүүдийн холбооноос гурван нэр дэвшигчийн дунд мэтгэлцээн зохион байгуулахаар тов зарлаж байсан ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга цаг тулгаж дуулгасан, мөн Монгол HD телевизээс өөр телевизийн эфирээр мэтгэлцэх боломжгүй гэх шалтгаанаар товыг цуцалж байсан. 

Мэтгэлцээн 120 минут үргэлжилнэ. Харин Монгол HD телевиз ямар нэгэн сонгуулийн мэтгэлцээн зохион байгуулахгүй гэдгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулж мэдэгджээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ