Сэргээн заслын мэргэжилтэнг БНСУ-д бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:18:00

Сэргээн заслын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд БНСУ-тай хамтарч ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд өнөөдөр ХАХНХЯ-ны харьяа Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн дарга Б.Нарантуяа БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны харьяа Сэргээн засалтын үндэсний төвийн ерөнхийлөгч Сеон Жээ Лий нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийг байгуулснаар хоёр улсын хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар цаашид олон талт үйл ажиллагааг зохион байгуулах чухал ач холбогдолтой.

Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн захирал Б.Нарантуяа хэлэхдээ, “Эрүүл мэндийн сэргээн засах салбарт боловсон хүчин бэлтгэх чиглэлээр өндөр түвшинд хэлэлцлээ. Эрүүл мэндийн сэргээн засалт мэргэжлээр 6-7 хүн мэргэшиж төгсдөг. Монгол Улсад хэл засалч гэдэг мэргэжил байхгүй бол хөдөлгөөн засалчаар 20-30 хүн бэлтгэж байна. Энэ нь Монгол Улсын сэргээн засах салбарт хүрэлцэхгүй. Тиймээс боловсон хүчний асуудлыг энэ жилээс тодорхой түвшнээр шийдэж өгөхөөр тогтлоо. БНСУ-ын Сэргээн засалтын төвд мэргэжилтэн тодорхой хугацаагаар бэлдэх, хоёрдугаарт тус улсаас мэргэжилтэн авчирч ажиллуулахаар боллоо” гэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд