Аймгийн төсвийн орлого багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-21 16:54:08
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Оны эхний 5 сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр 7.0 хувиар буюу 265.2 сая төгрөгөөр тасарсан талаар аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан “Баян-Өлгий аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын 5 дугаар сарын танилцуулга”-д дурджээ. 

Төсвийн орлого нийт дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 хувиар, 2015 оны мөн үеэс 4.6 хувиар тус тус багассан байна. Төвлөрсөн төсвийн татварын орлого 17.0 хувиар таслагдсаны дотор нэмэгдсэн өртгийн албан татвар 14.6 хувиар, агаарын бохирдлын төлбөр 10.9 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 54.0 хувиар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 69.5 хувиар тус тус тасалджээ.

Харин тээврийн хэрэгслийн албан татвар 7.4 хувиар, газрын төлбөр 15.4 хувиар тус тус давж биелэгдсэн байна.

Аймгийн Татварын хэлтсээс орлого бүрдүүлэлтэд онцгой анхаарч, шат дараалсан арга хэмжээ авч байгаа бөгөөд зарим компаниудад мэдэгдэх хуудас өгч, дансыг нь хаагаад байгаа талаар тус хэлтсийн тасгийн дарга А.Айбек мэдээллээ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ