Булган аймаг цусны салбар төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-21 10:16:13
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг цусны салбар төвтэй боллоо.
-Манай аймгийн цусны банк салбар төв болон өргөжлөө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил-5” төслийн шугамаар манай цусны салбар төвд 55,0 сая төгрөгийн засвар хийж, 432,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасан. Салбар төв болсноор цусан бүтээгдэхүүн, сийвэнгийн бэлдмэлийг 2 жил хадгалах бололцоотой болж, олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах боломж нэмэгдлээ гэж цусны салбар төвийн бага эмч Г.Туяа ярьлаа.
Цусны төв хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас олон төрлийн цус цусан бүтэгдэхүүнийг үйлдвэрлэх, эмнэлгүүдийг хангах боломжтой болж байна. Тус салбарын цусан, цусан бүтээгдэхүүн 10 жилийн өмнө улсын жишигт хүрсэн аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ