Отор нүүдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 07:39:40
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу байгаа учраас малчид отор нүүдэл их хийж байна.
Тус  аймгийн 10 сумын 321 өрхийн 176,4 мянган мал  өөрийн аймгийн бусад сумдад оторлож явна. Үүнээс Цогтцэций суманд 8 сумын 112 өрхийн 66,6 мянган толгой мал, Булган суманд 9 сумын 76 өрхийн 44,1 мянган толгой мал, Цогтовоо суманд 6 сумын 33 өрхийн 21,1 мянган толгой мал, Ханхонгор суманд 4 сумын 28 өрхийн 11,9 мянган толгой мал, Баяндалай суманд 3 сумын 23 өрхийн 8,1 мянган толгой мал, Мандаловоо суманд 3 сумын 17 өрхийн 13,7 мянган мал оторлож байгаа гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ.
Мөн Өвөрхангай аймгийн Богд, Дундговь аймгийн Өлзийт, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд манай аймгийн 2 сумын 7 өрхийн 4,1 мянган толгой мал оторлоод явж байгаа ажээ.
15 сумын 58 багийн 5647 малчин өрхөд 2,6 сая толгой мал отор нүүдэл ихтэй ч тарган сайхан зусаж байна. Өмнөговь аймаг 2017 оны хагас жилийн урьдчилсан байдлаар 2925677 толгой мал тоолуулжээ.  
Аймгийн хэмжээнд оны эхний төллөвөл зохих 948,3 мянган төллөх эх малын 66.6 % буюу 631.7 эх мал төллөснөөс 631,6 мянган төл бойжиж байна. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ