Налайх дүүрэгт 2.8 тэрбум төгрөгөөр 1.3 км авто замыг өргөтгөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-20 16:32:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүрэг 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байна.

Дээрх ажлыг  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу өрнүүлж буй юм. Тодруулбал, Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл тавдугаар сарын 10-нд эхэлсэн. Одоогоор Даваажав, Дамдины гудамжны замын ажил дуусч, замын цагаан шугам татан зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байна хэмээн албаныхан хэллээ.  Үүний зэрэгцээ гадаргууны ус зайлуулах байгууламж, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг үе шаттай хийх юм байна.

Мөн Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зургадугаар сарын 28-нд  ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Б.Заяа
Холбоотой мэдээ