АН-аас санал өгөх хүмүүсийн хуруунд тусгай тэмдэглэгээ хийхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-20 11:15:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-аас сонгуульд саналаа өгөх хүмүүсийн хуруунд тусгай тэмдэглэгээ хийхийг СЕХ-ноос шаардаж албан бичиг хүргүүлсэн байна.

Саналаа өгсөн сонгогчийн хуруунд тэмдэглэгээ хийх нь нэг сонгогч олон удаа санал өгөхөөс урьдчилан сэргийлнэ  гэж үзжээ. Тиймээс 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах ажиллагаанд тусгай тэмдэглэл хэрэглэхийг шаардаж байгаа аж.
Н.Туяа
Холбоотой мэдээ