Хорьдугаар төгсөлтийнхөн хөрөнгө оруулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-19 19:09:29
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын сургуулийг 1996 онд төгссөн 20-р төгсөлтийн Б.Дулмаа, н.Туяа багштай ангийнхан орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах санаачлага гарган хэрэгжүүлж байна. Төрөлх сургуульдаа 600 мянган төгрөгийн үнэ бүхий заалны хөл бөмбөгийн тор, бөмбөг,  волейболын  хэрэглэгдэхүүн,  азийн  аварга шалгаруулах тэмцээнд тоглож байсан бөмбөг өгсөн байна.
Мөн сумын төвийн хойд шандны цэцэрлэгт хүрээлэнд 3,5 сая төгрөгийн үнэ бүхий тоглоомын хэрэгсэл  суурилуулжээ.
Мөн сумын соёлын төвд 200000 төгрөг хандивласан аж.
-Манай үеийнхэн 1996 онд 8-р ангийн хоёр бүлэг төгссөн. Ангийн дарга Д.Угтахбаяр, Б.Жавзандолгор нар байлаа. Сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах санаачлага гаргаж үр хүүхдүүдийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийсэн гэж тус төгсөлтийн Н.Сайханчимэг ярьлаа.
Тус төгсөлтийнхний зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд ахмад  үеийнхнээс  20-р  төгсөлтийн  эрэгтэй  баг, 1988 оны  12-р  төгсөлтийн  эмэгтэй  баг,  залуу үеийнхнээс  2016 оны 40-р  төгсөлтийн эрэгтэй  баг,  2011 оны 36-р  төгсөлтийн  эмэгтэй  баг түрүүлжээ.  
М.Батжаргал
Холбоотой мэдээ