Нүүдэлчдийн наадмын үйлчилгээний газруудын сонгон шалгаруулалтыг зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-16 21:23:20
Завхан/МОНЦАМЭ/.Нүүдэлчдийн соёлын наадмын үеэр үйлчлэх үйлчилгээний газруудын сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Тухайлбал: “Нүүдэлчдийн соёлын наадмын” хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катеринг сонгон шалгаруулах, түр гэр жуулчны бааз ажиллуулах иргэд, ААН,  байгууллагыг сонгон шалгаруулах удирдамжууд тус тус батлагдан гарчээ.
Хоол хүнс бэлтгэн нийлүүлэх газрууд нь явуулын үйчилгээтэй түргэн хоолны цэг ажиллуулах бөгөөд техникийн ерөнхий шаардлага MNS 6192:2010 стандартыг хангасан байх. Мөн нүүдэлчдийн соёлын наадмын зохион байгуулалтын үеэр ирэх зочдод тус арга хэмжээтэй зохицохуйц хоол, ундаагаар үйлчлэх, наадмын агуулгатай зохицохуйц  загвар, шийдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх. Ус ундаа, хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катерингийн үйлчилгээ эрхлэн явуулдаг албан ёсны эрхтэй, катеринг үйлчилгээ үзүүлэх материаллаг болон техник хангамжийн бүрэн нөөцтэй байх ажээ.
Харин түр гэр,  жуулчны баазууд нь  амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6043:2009 стандартыг хангасан байх.  Нүүдэлчдийн соёлын наадмын зохион байгуулалтын үеэр ирэх зочдыг хүлээн авах, байршуулах түр гэр жуулчны бааз нь тус наадмын агуулгатай зохицохуйц  загвар, шийдэлтэй байна.  Мөн түүх, соёлын онцлог, аялал жуулчлалд тулгуурласан шилдэг шинэ санаа агуулсан эскиз зураг төсөл, баазын зохион байгуулалтын төлөвлөгөөтэй байх юм байна. ААН, байгууллагуудаас ирүүлсэн материал, төслийг БОАЖГ-аас томилсон ажлын хэсэг дүгнэж шалгаруулах ажээ.
Б.Мягмарсүрэн

 
Холбоотой мэдээ