“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт сайн байна гэж салбарын сайд дүгнэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Сүхбаатар аймагт ажиллалаа. Тэрээр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцаад хөтөлбөрийн үйл явц маш сайн хэмээн дүгнэсний зэрэгцээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж болон, зарим сумдад түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө. Мөн сайдын ажлын хэсэгт багтсан Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сургалт сурталчилгааны мэрэгжилтнүүд иргэдэд үйлчлэв.
Салбарын сайдыг ажиллах үеэр АНЭ болон эрүүл мэндийн холбогдох байгууллагууд нээлттэй өдөрлөг төв талбайдаа зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр "Элэг бүтэн Монгол", "Хавдаргүй Сүхбаатарчууд" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан ажил түүний үр дүнгийн талаар танилцуулсан юм. Тус аймагт дээрх хөтөлбөрүүд энэ оны тавдугаар сарын 5-нд нээлтээ хийсэн. Үүнээс хойш аймгийн хэмжээнд 3694 хүн элэгний В, С вирусын шинжилгээнд хамрагдсанаас В вирустэй 496 хүн, С вирустэй 393 хүн илрүүлж холбогдох арга хэмжээ авч байна. Одоогоор хөтөлбөрийн үйл ажиллагаа 50 гаруй хувьтай, амжилттай үргэлжилж байгаа гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н. Батсанаа онцлов.
Харин ЭМ-ийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ “Сүхбаатар аймаг Эрүүл мэндийн салбартаа олон сайхан ажлыг санаачлан хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө засаг захиргаа болон эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн өндөр байгаад таатай байна. Мөн Сүхбаатарынхан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг аймагтаа маш сайн хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, орон нутгийн засаг захиргааны нэгжүүдтэй хамтран энэхүү хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлж байгаа юм. Бид 2020 он гэхэд элэгний вирусгүй, элэгний өвчлөлийг 50 хувь бууруулах том зорилтыг тавин ажиллаж байна. Хэдийгээр улс орны эдийн засаг хүнд байгаа ч Засгийн газраас эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийсээр байна. Энэ бол эцсийн эцэст хүн ардынхаа эрүүл энхийн төлөө, сайн сайхны төлөө хийж буй хөрөнгө оруулалт. Иргэн эрүүл байж улс орон хөгжинө. Тиймээс Сүхбаатарчууд та бүхнийг цаашид хөтөлбөртөө илүү сайн хамрагдахыг уриалж байна...” гэлээ.
Тэрээр АНЭ-т хэт ягаан туяаны гэрэл болон бусад тоног төхөөрөмжийг, Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн пургон авто машины түлхүүрийг гардуулан өгсөн юм. Энэ онд улсын хэмжээнд 150 гаруй түргэн тусламжийн машин олгож байгаагийн арваад нь Сүхбаатар аймагт хуваарилагджээ.
Өдөрлөгийн дараа ЭМ-ийн сайд А.Цогцэцэг болон түүний ажлын хэсгийн хамт олон эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзаж хэрэгжүүлж уй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулан, салбарынхаа ажилчдын санаа бодлыг сонссон бол Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, мэдээ мэдээлэл түгээсэн юм.

Т. Одончимэг