Лондон хот дахь 27 давхар барилгад гал гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Reuters/. Лхагва гарагт үүр цайхаас өмнөхөн Лондонгийн баруун хэсэгт байдаг 27 давхар барилгад гал гарч, хоёрдугаар давхраас эхлэн хамгийн дээд давхар хүртэл нэлэнхүйдээ галд автсан байна гэж Лондон хотын Гал түймэртэй тэмцэх газар мэдэгдлээ.
Энэхүү өндөр цамхаг нь 1970 онд баригджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа засч шинэчилсэн бөгөөд 120 өрх амьдардаг аж. Хүмүүс унтаж байх үеэр гал гарсан тул барилга дотроос тэд гарч чадахгүй байж магадгүй юм.
Ланкастр Уэст Эстэйт дэх "Grenfell" цамхагт гал гарсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад орон нутгийн цагаар 01:16 цагт ирсэн байна. Хотын цагдаагийн газар иргэдийг энэ газраас холуур зорчихыг анхааруулж, барилгаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна гэж мэдэгдлээ.
Одоогийн байдлаар гал гарсан газарт 40 гал унтраах машин, 200 гал сөнөөгчид ажиллаж байгаа ажээ. Лондон хотын түргэн тусламжийн газар эмч нарын хэд хэдэн багийг илгээсэн байна. Утаанд угаартсан 10 хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Х.Сарнай