“Холивол хог, ялгавал баялаг” сэдэвт бүтээлийн уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-06-12 19:26:01
Увс /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-аас байгаль орчны салбарын байгууллагуудтай хамтран “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг хүүхэд багачуудын бүтээлч үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, байгальд ээлтэй зан үйл хэвшүүлэх, хайрлан хамгаалах зөв зохистой хандлагыг төлөвшүүлэх, хүүхдийн үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгоор “Бид байгаль эхтэй хүйн холбоотой” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” МОН /16/301 төсөл ивээн тэтгэсэн байна.
Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Холивол хог, ялгавал баялаг” сэдэвт бүтээлийн, “Бид байгаль эхтэй хүйн холбоотой” сэдэвт гар зургийн, “Байгаль орчны хяналтад бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаануудыг зохион байгуулж шалгаруулан тус бүрт нь шагнаж урамшуулжээ. “Холивол хог, ялгавал баялаг” сэдэвт бүтээлийн уралдаанд Цогцолбор 1-р сургуулийн 6г ангийн хамт олон 1-р байр эзэлсэн бол Ахлах 3-р сургуулийн 11а ангийн сурагч Ч.Жаргалсайхан, Ахлах 4-р сургуулийн 6б ангийн сурагч Ц.Баянмөнх нар удаалсан байна. Харин “Бид байгаль эхтэй хүйн холбоотой” сэдэвт I-V ангийнхны гар зургийн уралдаанд Цогцолбор 2-р сургуулийн 1а ангийн сурагч Х.Намуун тэргүүлж, “Чандмань-Эрдэм” ахлах сургуулийн 5а ангийн сурагч Ө.Чинболор, Цогцолбор 2-р сургуулийн 4а ангийн сурагч Т.Саруул нар 2-3-р байр эзлэжээ.
“Бид байгаль эхтэй хүйн холбоотой” сэдэвт V-VI ангийнхны гар зургийн уралдаанд Ахлах 4-р сургуулийн 12а ангийн сурагч М.Сарантуяа түрүүлж, Цогцолбор 1-р сургуулийн 12б ангийн Б.Цолмон, мөн сургуулийн 10а ангийн сурагч Ц.Саруул нар удаалсан байна. “Байгаль орчны хяналтад бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд Цогцолбор 1-р сургуулийн 10в ангийн сурагч Ц.Удвал, Ахлах 3-р сургуулийн сурагч Ц.Мөнхсаруул, Цогцолбор 1-р сургуулийн сурагч А.Хулан нар эхний гурван байр эзэлжээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ