Хөрөнгийн биржийн арилжаагаар 19 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-06-12 16:14:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн арилжаагаар  “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 35 хувьцаат компанийн 27 448 ширхэг хувьцаа арилжсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр зургаан хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 10 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сор"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол "Монголын цахилгаан холбоо” компанийн ханш хамгийн өндөр буюу 6.34 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 234 ширхэг үнэт цаас  22,809,460 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн багцын арилжаагаар 1,111 ширхэг үнэт цаас  111 088 890 төгрөгөөр арилжаалжээ.

Эл өдөр "MSE ALL" индекс 827.72 нэгж болж 0.67 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 450 тэрбум 142 сая 292 887 төгрөг боллоо.

Б.Заяа



 
Холбоотой мэдээ