Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-12 12:17:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх 300м автозамын хөдөлгөөнийг энэ сарын 13-20-ныг хүртэл түр хязгаарлахаар болсон байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг хийхтэй холбогдуулан дээрх автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Тиймээс  зургадугаар сарын 13-20-ны өдрийг дуустал иргэд тухайн бүсэд зорчихдоо  өөр зам сонгон зорчих юм байна.
 
Б.Заяа 
Холбоотой мэдээ