Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд зогсоолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн орон даяар зогсоолоо.
Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт зааснаар Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсоох ёстой. Тиймээс нийт сонгогчийн шилжилтийг аймаг, нийслэл дотор хийж, бүртгэхийг өнөөдрөөс эхлэн хориглож байна. Хэрэв энэ хугацаанд сонгогчийн шилжилтийг бүртгэсэн тохиолдолд сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, төрийн албан хаагчийг төрийн албанаас халах хариуцлага хүлээх юм.
Хэрэв сонгогч энэ өдрөөс өмнө шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлэх учиртай.
Шилжилт хөдөлгөөн сонгууль дууссаны дараа буюу энэ сарын 27-ноос эхлэн хэвийн үргэлжилнэ.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал