Гурван чиглэлд нийтийн тээврийн автобусууд 01:30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны улиралтай холбогдуулан  Таван шар-Ботаник, Нисэх-МУБИС-Ард, “Зунжин- Долоон буудал-МУБИС чиглэлд нийтийн тээврийн автобус 22.30-01.30 цаг хүртэл өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэлнэ хэмээн нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
	
Зуслангийн чиглэлд Гүнт-Жигжид-Тэнгис кино театр чиглэлд тээврийн гурван хэрэгсэл, Гоодой-Тэнгис кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл явж эхлэх юм байна. Мөн Баянбулаг-Тэнгис кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл үйлчлэх аж.
	
	 
Зуслангийн чиглэлд Гүнт-Жигжид-Тэнгис кино театр чиглэлд тээврийн гурван хэрэгсэл, Гоодой-Тэнгис кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл явж эхлэх юм байна. Мөн Баянбулаг-Тэнгис кино театрын чиглэлд нэг тээврийн хэрэгсэл үйлчлэх аж.

	Б.Заяа
                
                
                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    