БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Казахстан дахь айлчлал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2017-06-08 13:15:19
Бээжин /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Абишевич Назарбаевийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казахстан улсад энэ сарын 7-10-ны өдөр албан ёсны айлчлал хийж эхлээд байна.

Энэ удаагийн айчлал нь БНХАУ-д өнгөрөгч тавдугаар сард болсон “Нэг бүс нэг зам” олон улсын дээд хэмжээний хурлын дараах анхны төрийн дээд хэмжээний айлчлал гэдгээрээ онцлогтой  юм.

Айлчлалын хүрээнд  БНХАУ-ын дарга Ши Жиньпин  18 дахь удаагийн ШХАБ-ын гишүүн улс орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал болон Астана хотод зохион байгуулагдах “Дэлхийн экспо” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцоно.

“Хоёр орны “Нэг бүс нэг зам” санаачилгын хамтын ажиллагаа өндөр үр дүнтэй явагдаж байгаа, хоёр орны төрийн тэргүүн Хятад-Казахстан-Евроазийг дамнасан транзит тээврийн дүрс бичлэг бүхий нээлтийн ёслолд оролцож, дэлхий нийтэд тус санаачилгын бодит үр дүнг харуулах болно” гэж ШХАБ-ын судалгааны төвийн нарийн бичгийн дарга Сүн Жуан Жи хэлэв.

/Бээжин хот/ А.Анхбаяр
Холбоотой мэдээ